Бидний тухай

Нүүр Ерөнхий захирлын мэндчилгээ

Ерөнхий захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт ноёд, хатагтай ТАНД

Хорин жил бидэнтэй хамт байсан ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээх харилцагч болон дотоод гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье. "Ханбогд Кашимер" компанийн хувьд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд харилцагчдын шаардлагыг үйл ажиллагааныхаа цөм болгож, тууштай, шаргуу хөдөлмөрлөх нь "бидний амжилтын үндэс" юм.

Бид улс орны эдийн засаг хөгжлийг хангах, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирлээ. Үүнээс гадна мэдлэг боловсрол, дадлага туршлагатай мэргэжилтэн, инженер техникийн ажилчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд шинэ дэвшилтэт техник, технологийг байнга нэвтрүүлж, экологийн цэвэр түүхий эдийг бэлтгэж, органик ноолуур болгон боловсруулдаг аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч үйлдвэр болон хөгжлөө.

Манай компаний үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүхэн нь харилцагч болон хамтрагч байгууллагуудтайгаа хамтдаа хөгжиж ирсэнтэй шууд холбоотой.

Бидний хөдөлмөр зүтгэлийг харилцагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын үнэлэмж үргэлж өндөр байдаг нь манай хамт олны урагшаа тэмүүлэх, эрч хүч, шинийг бүтээх гол хөшүүрэг болдог юм.

 

 

"Ханбогд Кашимер" ХХК-ний Ерөнхий захирал 

Ч.Ганцэцэг

Img