Компаний танилцуулга

Нүүр Бидний тухай Компаний танилцуулга

Компаний танилцуулга

Компаний
тухай

Ханбогд кашимер компани нь 250 гаруй ажилтан, ажиллагсадтай бөгөөд хүний нөөц, менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийн санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн баг хамт олныг бий болгож, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, ажилласаар өнөөг хүрсэн нь манай компанийн амжилтын бас нэгэн үндэс давуу тал юм.

 

Эрхэм
зорилго

Бид өөрчлөлт шинэчлэлтэд цаг ямагт бусдаас түрүүнд алхаж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэн, шинэ үнэ цэнийг бий болгон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг Монгол Улсын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компани байна.

 

 

 

 

 

Img

Манай компаний
давуу тал

Манай компани Монгол улсад бэлтгэгддэг түүхий ноолуурын гуравны нэг хувийг худалдан авч анхан шатны боловсруулалт хийж олон улсын зах зээлд экспортлож байна. Ингэснээрээ бид гадаад зах зээлээс эх орныхоо эдийн засгийн валютын орох урсгалд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн.

  • Түүхий эд бэлтгэлийн 12 аймагт өөрийн төлөөлөгчтэй
  • Монгол улсын түүхий ноолуурын зах зээл дээр 20 жил ажилласан баялаг туршлагатай
  • Ноолуурын анхан шатны боловсруулалт хийх 20 жилийн үйлдвэрлэлийн туршлагатай
  • Байнгын худалдан авагчтай
  • Манай бүтээгдэхүүний 70 хувь нь европийн зах зээлрүү экспортолдог
  • Дотоодын зах зээлд 30 хувийг нийлүүлдэг
  • Бүтээлч чадварлаг хамт олон