Бүтээгдэхүүн

Нүүр Үйл ажиллагаа Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн

Монгол ноолуур өнөөдөр дэлхийд хамгийн үнэт хувцас, хэрэглэлийн түүхий эдийн тоонд орж байна. Дашрамд дурьдахад Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хангадаг. Үүнээс гол зонхилох Цагаан, Цайвар шаргал, Бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог, содон төрхийг агуулдаг байна.

Цайвар
шаргал ноолуур

Цайвар шаргал өнгө хамгийн элбэг бий. Монголын ямааны бараг 60 хувийг эзлэх энэ өнгө мөн бүх аймгаар тархсан байдаг. Дулаан, тансаг харагдах өнгө нь органик ноолуурын хамгийн тохиромжтой төлөөлөл юм. Тиймээс уг өнгөний сор хэсгийн нэг болох Хэнтий аймгийн Галшар сумын малчидтай "Ханбогд Кашимер" ХХК тусгайлан харилцан ажиллаж, цайвар шаргал ноолуурыг боловсруулж байна.

 

Бор
ноолуур

Монголын баруун хэсгээр Алтайн нуруунд оршдог Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл аймагууд бор өнгийн ноолуурыг гаргадаг хар зүсмийн ямааны нутаг. Алтай Хангайн бүс далайн түвшнээс дээш 2000м-4000м өндөрлөгт оршдог бөгөөд уур амьсгалын хувьд хүйтэн, сэрүүн бүсэд хамаардаг. Харин бид жил бүрийн гуравдугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчдаас энэ чиглэлийн ноолуурыг авч буй юм.

Цагаан
ноолуур

Монгол ямааны 20 хүртлэх хувь нь цагаан байдаг. Ямаан сүргийн ихэнх нь Монголын өмнөд бүс болох Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад бий. Харин "Ханбогд Кашимер" ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан сумаас цагаан ноолуурыг авдаг юм.