Нийгмийн хариуцлага

Нүүр Бидний тухай Нийгмийн хариуцлага

Компаний нийгмийн хариуцлага

Компанийн нийгмийн хариулага ажилчдынхаа нийгэм, эрүүл мэндийн асуудлаас эхлэх ёстой. тэрч үүднээс "Ханбогд Кашимер" ХХК ажилд орсон өдрөөс нь эхэлж ажилтан бүрийг эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал болон ажлын байрны онцлогоос хамаарч гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулдаг.

Манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн олон асуудал байдаг. Зайлшгүй тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай эмзэг бүлгийн ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд бусад айл өрхүүдэд бид дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудтай хамтран байнга анхаарч дэмжин ажиллаж ирсэн билээ.

Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн тогтмол байдлыг хангах, бүтээгдэхүүнийхээ чанарыг стандартын хэмжээнд байлгах зорилгоор ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дадлагад тогтмол хамруулсаар ирлээ. Үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагааны шат дамжлага бүрийг хянах лабораторитой тул лаборантуудыг ШУТИС-ын нэхмэлийн хүрээлэнгийн сургалтанд тодорхой үе шаттайгаар тогтмол хамруулдаг.

Япон улсын AOTS-с зохиогддог үе шаттай сургалтанд жил бүр мэргэжилтэнүүдээ оролцуулдаг.

Манай компаний ололт амжилт бүхэн нийт ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч бүрийн итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой.

 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ

Койкагийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв дээр...

Ажилчдын шилжин явах цомын төлөөх тэмцээн

Жил бүр зохион байгуулагддаг Ханбогд Кашимер ХХК Шилжин явах цомын төлөөх тэмцээн 2018.11.03-ны өдөр ...

Баянхонгор аймгийн Богд суманд хүүхдийн тоглоомын талбайг шинээр засаж тохижуулсан

Баянхонгор аймгийн Богд суманд хүүхдийн тоглоомын талбайг шинээр засаж тохижуулсан

Шилдэг тохижилт ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага

Шилдэг тохижилт ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага