Үйл ажиллагаа

Нүүр Үйл ажиллагаа Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Монгол ноолуур өнөөдөр дэлхийд хамгийн үнэт хувцас, хэрэглэлийн түүхий эдийн тоонд орж байна. Дашрамд дурьдахад Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хангадаг. Үүнээс гол зонхилох Цагаан, Цайвар шаргал, Бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог, содон төрхийг агуулдаг байна.

Компаний
тухай

Ханбогд кашимер компани нь 250 гаруй ажилтан, ажиллагсадтай бөгөөд хүний нөөц, менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийн санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн баг хамт олныг бий болгож, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, ажилласаар өнөөг хүрсэн нь манай компанийн амжилтын бас нэгэн үндэс давуу тал юм.

 

Эрхэм
зорилго

Дэлхийд өрсөлдөх ноолууран бүтээгдэхүүнээр Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна.

 

Алсын хараа

Бүтээгдэхүүний чанараар дэлхийд танигдсан, технолого,инновациар байнга шинэчлэгдэн, хэрэглэгчид болон ажилтнууддаа үнэ цэнийг бүтээсэн, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага болсон байна.

 

Үнэт зүйл

  • Ямар ч хүнийг хүндэтгэн дээдлэх
  • Үнэнч шудрага байдал
  • Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Жижиг зүйлд ч туйлын их анхааран зөв хийх

 

 

 

 

 

Img

Манай компаний
давуу тал

Манай компани Монгол улсад бэлтгэгддэг түүхий ноолуурын гуравны нэг хувийг худалдан авч анхан шатны боловсруулалт хийж олон улсын зах зээлд экспортлож байна. Ингэснээрээ бид гадаад зах зээлээс эх орныхоо эдийн засгийн валютын орох урсгалд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн.

  • Түүхий эд бэлтгэлийн 12 аймагт өөрийн төлөөлөгчтэй
  • Монгол улсын түүхий ноолуурын зах зээл дээр 20 жил ажилласан баялаг туршлагатай
  • Ноолуурын анхан шатны боловсруулалт хийх 20 жилийн үйлдвэрлэлийн туршлагатай
  • Байнгын худалдан авагчтай
  • Манай бүтээгдэхүүний 70 хувь нь европийн зах зээлрүү экспортолдог
  • Дотоодын зах зээлд 30 хувийг нийлүүлдэг
  • Бүтээлч чадварлаг хамт олон