Үйл ажиллагаа

Нүүр Үйл ажиллагаа Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Монгол ноолуур өнөөдөр дэлхийд хамгийн үнэт хувцас, хэрэглэлийн түүхий эдийн тоонд орж байна. Дашрамд дурьдахад Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хангадаг. Үүнээс гол зонхилох Цагаан, Цайвар шаргал, Бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог, содон төрхийг агуулдаг байна.

Ангилан ялгах
үйлдвэр

Бохир ноолуурыг стандартын дагуу өнгө, зэрэг, төрөл, чанараар нь ялгаж дараагийн дамжлагад технологийн шаардлага хангасан түүхий эд нийлүүлж, ноолуурыг бэлтгэн нийлүүлэгчээс компанийн агуулах, складанд хүлээн авч лабораторийн шинжилгээ (ширхэгтийн голч, агууламж) хийлгэн стандартын шаардлага хангасан тохиолдолд хяналтын жингээр жигнэж, бүртгэл хөтлөн ноолуурыг аймаг, аймгаар ялган хурааж, ангилан ялгагч нь ноолуурыг цагаан, цагаан цайвар, бараан өнгөөр ялгаж, ялгах явцад механик хольц, будагтай ноолуур, мяндас утас, зэргийг гэрэлтүүлгийн тусламжтайгаар сайтар ялган ноолуурыг өнгө, өнгөөр тусад нь ялгаж савладаг.

Ангилан ялгагчын ялгасан ноолуурыг чанар шалгагч шалгаж чанарын шаардлага хангасан ноолуурыг савлуулах ба чанарын шаардлага хангаагүй ноолуурыг дахин ялгуулж, ангилан ялгах цехийн чанарын гол үзүүлэлт нь РР буюу мяндасны тоо байна. Чанарын шаардлага хангасан ноолуурт дагалдах хуудсанд ноолуур ялгасан он.сар.өдөр, өнгийг бичин агуулахад аймаг, аймгаар төрөлжүүлэн хураадаг.

 

 

Ноолуур угаах
үйлдвэр

Угаах дамжлага нь ангилан ялгасан ноолуурыг бутлаж сэгсрэх, дэвтээх, савангийн уусмалаар угаах, зайлах, хатаах, савлах баглах гэсэн үйл ажиллагааны үр дүнд явагддаг. Ангилан ялгасан ноолуурыг угаах дамжлагад жинлэж оруулах ба өнгө холилдохоос анхаарч хүлээн авдаг.

Ноос, ноолуурыг угаах ажиллагааг БНХАУ-н Xinggang Machinery CoLTD-д үйлдвэрлэсэн 2 машинаар гүйцэтгэж нийт 5 онгоцны тусламжтайгаар ширхэгтийг угаах ба 1-р онгоц дэвтээх, 2 болон 3-р онгоцонд савангийн уусмалаар угаагдах, 4 болон 5-р онгоцонд цэвэр усаар зайлагдах гэсэн шат дамжлагын үр дүнд угаасан ноолуур гардаг.

 

Ноолуур самнах
үйлдвэр

"Ханбогд Кашимер" ХХКомпанийн ноолуур самнах үйлдвар 60 ширхэг машин болон пресслэх машин зэрэг үндсэн тоног төхөөрөмжтэй. Үйлдвэрийн хувьд чанарын стандарт MNS ISO 9001:2016, ISO 9001:2015 шаардлагыг хангаж жилд 300 орчим тонн самнасан ноолуурыг боловсруулж, олон улсын стандартын шаардлага хангасан сав баглаа боодол шошготойгоор экспортолдог.

 

 

Олон улсын стандартын шаардлагыг хангасан
сорилтын лаборатори

Манай үйлдвэрийн лаборатори нь анхан шатны боловсруулалт хийгдсэн самнасан ноолуурын чанарын иж бүрэн шинжилгээг  MNS ISO 17025:2018 стандартын дагуу хийдэг бөгөөд гадаадын харилцагч компаниудын өөрсдийн хийлгэсэн шинжилгээний үзүүлэлттэй тохирч байдаг нь бидний ажлын бас нэг гол үр дүн юм.

2017 онд ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) стандартын шаардлагыг хангасан Ханбогд Кашимер ХХК-ийн Сорилтын лабораторийн итгэмжлэлийг авч 24 цагийн турш иж бүрэн шинжилгээ хийн ажиллаж байна.

Мөн хяналтын дээжийг гадаадын томоохон лабораториудад шинжлүүлэн хөндлөнгийн хяналт хийлгэдэг ба эдгээр арга хэмжээний үр дүнд манай компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Европын Холбооны стандарт шаардлагыг бүрэн хангаж худалдан авагчдын талархалыг хүлээн авсаар байна.

 

 

 

Экспорт

Манай компани 2018 онд олон улсын чанарын стандарт MNS ISO 9001:2016, ISO 9001:2015 шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй олон улсад экспортын үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүнээ Итали, Англи, Япон, БНСУ, БНЭУ, БНХАУ, Швецар, Герман, Хонгконг зэрэг орнуудад экспорт хийж үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлсээр байна.