компаний засаглал

Ханбогд кашимер компани нь 300 гаруй ажилтан, ажиллагсадтай бөгөөд хүний нөөц, менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийн санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн баг хамт олныг бий болгож, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэнэ.

Олон жилийн турш нэвтрүүлж ирсэн Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн нь компаний засаглалыг хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой билээ. Удирдлагын зөвлөж буй ажил, анхан шатны түвшинээс гарч буй мэдээлэл зэрэг шийдвэрлэх ёстой асуудлыг уг хурал дээр ярилцдаг нь маш үр дүнтэй байдаг.

 

Чөлөөт өрсөлдөөний зах зээлийн хуулийн дагуу өрсөлдөгч компаниудаас илүү байхын тулд ажилтан , ажиллагсадынхаа эрх ашиг, сэтгэл ханамжийг өндөр байлгах нь амжилтын гол түлхүүр юм. Цалин урамшуулал олгох, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохин байгуулах нь тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Компаний дотоод шагнал урамшууллаас гадна төр засгийн шагналд ажиллагсдаа тодорхойлж өгөх, салбарын уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй оролцож байна.

Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн тогтмол байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг стандартын хэмжээнд байлгах зорилгоор холбогдох ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дадлагад тогтмол хамруулдаг.

Үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагааны шат дамжлага бүрийг хянах лабораторитой ба түүнд ажилладаг лаборантуудыг ШУТИС-ын нэхмэлийн хүрээлэнд сургалтанд тодорхой үе шаттайгаар тогтмол хамруулдаг.

Япон улсын AOTS-с зохиогдсон үе шаттай сургалтанд жил бүр мэргэжилтнүүдээ оролцуулдаг. Мөн цахилгаан сантехник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр дотоодын сургалтанд инженер техникнийн ажилтнуудыг суралцуулж холбогдох мэргэжлийн үнэмлэх, сертификатыг олгуулаад байна.

Компанийн засаглалыг бэхжүүлэх асуудлаар МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо, салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран Компанийн менежмент, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулж удирдах ажилтнуудаа хамруулсан. Ханбогд Кашимер компаний ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ.