хөгжлийн түүх

Манай компани Анх 1999 онд нэг хүний хувийн хөрөнгө оруулалтаар арван ажилтны  бүрэлдэхүүнтэй Ханбогд Кашимер нэртэйгээр байгуулагджээ. Хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан ноолуурын  салбарт ангилан ялгах, угаах, самнах ноолуурын анхан шатны үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2006 онд үйлдвэрээ өргөжүүлэн Сонгинохайрхан дүүрэгт 20 га газарт  шинээр үйлдвэрийн барилга байгууламж барьж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож шинэчлэсэн. Мөн 2013 онд оффисын төв байраа шинэчилж ажилтан, албан хаагчдынхаа ажиллах орчныг тав тухтай болгон бүрдүүлсэн.

Хувийн хөрөнгө оруулалтаар бизнесийн гараагаа эхэлсэн уг компани арван таван жилийн дараа гэхэд санхүүгийн хувьд харьцангуй чадавхижиж 2012 онд өөрийн хөрөнгөөр Хан Богд Капитал банк бус санхүүгийн байгууллагыг  байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөжээ.

            Бид  2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ боловсруулсан ноолуурыг зөвхөн БНХАУ-д гаргадаг байсан бол одоогийн байдлаар Англи, Итали, Герман, БНЭУ, Япон, БНСУ, Хонгконг, БНХАУ-д экспорт хийж, дотооддоо Говь ХК, Гоёо ХХК, Кашмер холдинг ХХК, Говь-Эрдэнэ кашмер ХХК, Гоёл кашмир ХХК, Хатан сүлжээ ХХК, Гурван сор ХХК гэх мэт үйлдвэрүүдэд боловсруулсан ноолуураа нийлүүлэн хамтран ажиллаж байна.