Ноолуур самнах үйлдвэр

Ноолуур самнах үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн А186 F маркийн 60 ширхэг машин болон пресслех аппарат зэрэг үндсэн тоног төхөөрөмжтэй.Манай компаний зүгээс ажлын байр, галын аюулгүй байдлын болон техникийн аюулгүй ажиллагааны үзлэгт бүрэн хамрагдаж, бүтээгдэхүүний тохирлын хяналтыг хийлгэн холбогдох гэрчилгээ, тусгай зөвшөөрлүүдийг авч үйл ажиллагаа явуулж байна.

Манай үйлдвэр нь чанарын MNS 3683:2007, ISO-9001:2008 шаардлагыг хангасан 300 орчим тонн самнасан ноолуурыг 1 жилд боловсруулж, олон улсын стандартын шаардлага хангасан сав баглаа боодол болон шошготойгоор экспортлодог.