Ноолуур шинжлэх лаборатори

Манай үйлдвэрийн лаборатори нь анхан шатны боловсруулалт хийгдсэн ноос, ноолуурын чанарын иж бүрэн шинжилгээг Монгол улсын MNS 3683:2007 болон олон улсын ISO 9001:2008 стандартын шаардлагын дагуу хийдэг бөгөөд гадаадын харилцагч компаниудын өөрсдийн хийлгэсэн шинжилгээний үзүүлэлттэй тохирч байдаг нь бидний ажлын бас нэг гол үр дүн юм.

Мөн хяналтын дээжийг гадаадын томоохон лабораториудад шинжлүүлэн хөндлөнгийн хяналт хийлгэдэг ба эдгээр арга хэмжээний үр дүнд манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Европийн Холбооний стандарт шаардлагыг бүрэн хангаж худалдан авагчдын талархлыг хүлээж байна.

Чанарын хяналт:

I үе шат: Түүхий эдийн чанарын стандартыг мөрдлөг болгоно.

II үе шат: Монгол Улсын MNS 3683:2007 стандартын шаардлагыг хангадаг.

III үе шат: Олон улсын ISO 9001:2008 чанарын дотоод хяналтын системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.