Ногоон үйлдвэрлэл

Зам тээврийн сүлжээ, машин техникийн хөдөлгөөн, үйлдвэрийн үйл ажиллагаанаас шалтгаалан элэгдэлд орсон 3000 м2 талбайд зүлэг, шар хуайс тарив. Түүнчлэн 5000м2 талбайг цементлэж, 4600м2 талбайд авто зогсоол гаргав. Жил бүр цэцгийн мандлуупыг 1 наст цэцгээр дүүргэн 500 ширхэг цэцэг тарьж ургуулсан. 2013 оны 04-р сарын 25–нд 350 ширхэг үрсэлсэн монос модыг тарьж ургуулж байгаа ба 6 ширхэг гацуур нэмж тарьж ургуулж орчноо тохижуулсан.

Зүлэг усжуулалтын системийг 3000 м2 талбайг бүрэн услах хүчин чадалтайгаар төлөвлөж ашиглалтанд оруулсан.

Зүлэгний ургалтыг түргэсгэх зорилгоор 7 хоног бүр зүлгийг зориулалтын машинаар хаддаг.

2013 онд ажилчдын хүнсэнд хэрэглэх зорилгоор 600 ширхэг чацарганы модыг тарьж арчлан ургуулж байгаа

Үйлдвэрээс гарах бохир усны асуудалд илүү түлхүү анхаарч байнгын хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулж бохир усны тунгаагуурт циолитон шүүр хийж бохир усыг шүүдэг. Мөн Туул голын сав газрын захиргаа болон мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, дүгнэлт зөвлөмж гаргуулан үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлдэг. Жил бүр тодорхой хөрөнгө оруулалтыг хэрэглэж буй усны хэмжээг багасгах ажилд зарцуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.

 

 

"Ханбогд кашимер" ХХК нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах өөрийн үйлдвэрийн байранд гадна болон дотор тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Бидний энэ үйл ажиллагааг Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Дүүргийн удирдлагын зүгээс өндрөөр үнэллээ. Мөн бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, экологийн цэвэр байдлыг хангах үүднээс хоёрдогч түүхий эдээр үйлдвэрлэсэн сандал болон хогийн савыг худалдан авч нийтийн эзэмшлийн талбайд байрлууллаа.