Ханбогд Кашимер ХХК Дэлхийн Зөн байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны санамж бичгийнхээ хүрээнд хөгжлийн хөтөлбөрийн зорилтот гэр бүлүүдээс 100 хүнийг үнэ төлбөргүй сурган, үйлдвэртээ цалинтай дадлага хийлгэж ажлын байртай болгох болсон тухай бид урьд нь мэдээллэж байсан. 
Энэ удаад ажлын байранд зуучлуулахаар сонирхсон иргэдийг үйлдвэртэй танилцуулах анхны уулзалтыг хоёр байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа.