“Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-Шошгожуулалтын Төсөл”-өөс батламж гардан авлаа.
Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Ханбогд Кашимер ХХК үйлдвэрлэл, үйлчилгээндээ тогтвортой үйлдвэрлэл, ногоон хөгжлийн үндсэн зарчим, стандартуудыг мөрдөн ажилдаг билээ. Энэ удаад Европын Холбооны санхүүжилттэйгээр Монголын Ноос, Ноолуурын Холбоотой хамтран хэрэгжүүлсэн “Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-шошгожуулалтын Төсөл”-ийн хүрээнд Ханбогд Кашимер ХХК нь MNS 6926:2021 Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл үндэсний стандартыг амжилттай нэвтрүүлж, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж нийгмийн хариуцлагаа хариуцлагатай биелүүлснийг нь өндрөөр үнэлэн БАТЛАМЖ гардуулсан юм.
Хэрэгчлэгч таны манайхаас худалдан авсан бүтээгдэхүүн бүр тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хангаж таны гарт хүрдэг билээ. Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн танд баярлалаа.