Мэдээ

Ханбогд кашимер ХХК 2022 оны спортын наадам

ХанбогдКашимерХХК-иас жил бүр уламжлал болгон явагддаг “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх спортын дөрвөн төрөлт тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Ханбогд Кашимер ХХК-ийн салбар компани, үйлдвэр, хэлтэс, нэгжүүдийн дунд жил бүр ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цаг завыг зөв болсон өнгөрүүлэх зорилгоор нөхөрсөг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тэмцээнд нийт 500 гаруй тамирчин ганцаарчилсан болонбагийн төрөлд хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж оролцсон бөгөөд 4 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр Ханбогд Кашимерийн Сүлжих Үйлдвэрийн баг, хамт олноо хошуучилж “ТЭРГҮҮН” байр эзэлж, “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болсон юм.

Тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон нийт баг, тамирчдадаа гүн талархал илэрхийлж, спортын өндөр их амжилт хүсэн ерөөе. Бид ХАНБОГДчууд!