Эрхэм хүндэт ноёд хатагтай танаа,

Хорь гаруй жилийн турш бидэнтэй хамт байж, бидний ололт амжилт, ирээдүйд хийж бүтээх үйлсийн үндэс суурийг тавьж өгсөн үйлчлүүлэгчид, дотоод болон гадаадын түншүүддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.Хурдацтай хөгжиж буй зах зээлд шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр дамжуулан үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг бизнесийнхээ гол цөм болгосон ньэнэхүү амжилтын үндэс юм.
Манай Ханбогд Кашимер компани нь Монгол улсын орлого, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Туршлагатай мэргэжилтэн болон инженерүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд шинэ дэвшилтэт техник, технологийг тогтмол нэвтрүүлж экологийн цэвэр түүхий эдийг бэлтгэн, органик ноолуур болгон боловсруулдаг аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч болтлоо ахин дэвшлээ.
Хэрэглэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд бидний хөдөлмөр зүтгэлийг үргэлж өндрөөр үнэлдэг нь манай хамт олонд шинийг бүтээх болон дэлхийн жишигтнийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүсэл тэмүүллийн гол хөшүүрэг болдог юм.

Хамтдаа хөгжиж, их бүтээн байгуулалтыг цогцлоож байгаа хөдөлмөрч хамт олон, бизнесийн найдвартай түншүүд болон эрхэм хэрэглэгч нартаа талархлаа илэрхийлж, ажил үйлсийн өндөр амжилт хүсье!

“Ханбогд Кашимер” Ерөнхий захирал

Ч.ГАНЦЭЦЭГ

ХӨГЖЛИЙН ТҮҮХ

“Ханбогд Кашимер” компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа дэлхийд танигдсан брендүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 20 гаруй жилиийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлсээр ирсэн.“Ханбогд Кашимер” компани нь 400 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг ба бид жилд 1000 тн самнасан ноолуур боловсруулах, 100,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг үйлдвэрлэгч болон өргөжлөө.

Бид ноолуурын экспортоор Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг ба экспортын үнийн дүнгээрээ Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Сүүлийн 12 жилийн турш бид Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгж, найдвартай татвар төлөгч, шилдэг самнасан ноолуур экспортлогч байгууллагаар шалгарсан билээ.

2019 оны 4дүгээр сард Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүрэгт 7000мкв талбайтай, сүлжмэлийн болон самнах үйлдвэрийн шинэ барилга барьж Итали, Япон болон Герман улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт машин, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглоод байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хувь хүний хөгжлийг эрхэмлэн, байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн дэлхийд өрсөлдөхүйц чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад оршино.

АЛСЫН ХАРАА

Бид хэрэглэгч болон ажилтнууддаа үнэ цэнийг бий болгосон, инноваци нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч, дэлхийд танигдсан чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Эвсэг бүтээлч хамт олон
  • Инноваци нэвтрүүлэгч
  • Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл
  • Нийгмийн хариуцлага
  • Бизнесийн хамтрагчид
  • Хэрэглэгч / Худалдан авагчид

COMPANY
GOVERNANCE

The main objective of our company’s human resources and management is to discover and promote the talents and skills of each and every employee to motivate them to show initiatives in their work which creates an atmosphere where employees are inclined to achieve organizational goals. This approach is one of the fundamental factors to the success of our company.