НООЛУУР АРЧИЛГАА
Ноолууран сүлжмэл эдлэлийг ахуйн нөхцөлд хэрхэн угааж арчлах вэ?
- 18-20 градус С-ын бүлээн усанд зориулалтын угаалгын шингэн хийж сайтар уусгана.
- Ноолууран эдлэлээ угаалгын шингэнтэй усандаа хийж, 8-18 мин дэвтээж амраана.
- Дэвтээсэн хувцсаа зөөлөн базаж угаах ба амраах үйлдлийг 2-3 удаа давтаж хийнэ.
- Угаасан хувцсаа цэвэр усанд сайтар зайлж, зөөлөн базаж усанд шүүнэ.
- Цайвар өнгийн цэвэр алчууран дээр хувцсаа хэлбэржүүлэн тавьж хатаана.
- Хатсан хувцсаа уурын индүүгээр 2 орчим см зайтай барьж уураар индүүднэ.
- Индүүдсэн хувцсаа эвхэж, зориулалтын уутанд хадгална.
АНХААРАХ!
- Ноолууран хувцсаа бэлтгэсэн тусгай уутанд эвхсэн байдлаар хадгална.
- Өлгүүрт удаан хугацаанд хадгалах нь хувцасыг сунаж хэлбэрээ алдахад хүргэнэ.