Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл
Ханбогд Кашимер компани нь 1998 онд байгуулагдсанаас хойш самнасан ноолуурыг экспортлох чиглэлээр тэргүүлэгчдийн нэг болжээ. Манай компани нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 онд Ханбогд Кашимер нь энэхүү зорилгодоо амжилттай хүрч, Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (ТННЭ) -ээс самнасан ноолуурын ул мөрийг мөшгих гэрчилгээ авсан анхны компани болжээ.
ТННЭ нь ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад урт хугацаанд ноолуурын амьдрах чадварыг баталгаажуулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нүүдэлчдийн амьдралыг хадгалж хамгаалах, амьтны эрүүл мэндийн зохистой түвшинд хангах зэрэг хариуцлагатай үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхэд тусалдаг төрийн бус байгууллага (ТББ) юм. Ханбогд Кашимер нь ТННЭ-тэй хамтран ажилласнаар тогтвортой бизнесийн загвар төдийгүй семинар бүрт оролцож, жил бүр ТННЭ -ээс үнэлгээ авч байгаль орчинд ээлтэй компанийн бизнесийн соёлыг бий болгож байна.
Манай компани нь Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн гишүүд болох 4 аймаг болон 5 корпорациас 26 тонн ноолуурыг нийлүүлтийг хүлээн авдаг.
Энэхүү худалдан авалтаар бид ТННЭ болон тэдний эрхэм зорилгыг дэмжиж байгаагаа болон өөрсдийн үүргээ биелүүлж буйг илэрхийлж байна.
Бид хариу тусладаг
Бид гар бие оролцдог
Бид ногоон үйлдвэрлэлийг дэмждэг


























ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ҮЙЛ ЯВЦ
Сүлжих бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дамжлага нь Ялгах, Угаах, Самнах, Ээрэх, Сүлжих, Оёх, Гүйцэтгэн боловсруулах гэсэн үндсэн зургаан үйлдвэрлэлийн үйл явцыг дамждаг.
Ханбогд Кашимер нь утасээрэхчиглэлээр NAME OF PARTNER компанитай хамтран ажиллахдаа үндсэн таван үе шатад хяналт тавьж ажилладаг.
НАЙДВАРТАЙ
ТҮҮХИЙ ЭД
Сүлжмэл эдлэл үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд материалын ул мөр нь манай компанийн ил тод үйлдвэрлэлийн үйл явцаар баталгааждаг. 20 жилийн хугацаанд Ханбогд Кашимер нь органик ноолуураа үйлдвэрлэх түүхий эд хангахын тулд Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн туршлагад нийцсэн найдвартай малчидтай холбоо тогтоосон билээ.












МОНГОЛ НООЛУУР
ДЭЛХИЙД
Дэлхийн ноолуурын эрэлтийн 40 хувийг Монгол Улс хангадаг. Ноолуур бол ховор ба үнэ цэнэтэй байгалийн дөрвөн өнгөөр ямаанаас авах боломжтой түүхий эд юм. Ханбогд Кашимер нь чанарын өндөр стандартад нийцүүлэхийн тулд Монгол улсын 11 аймгуудаас ноолуураа нэг бүрчлэн сонгож авдаг.
НИЙГМИЙН
ХАРИУЦЛАГА
Компанийн нийгмийн хариуцлага нь бидний үнэт зүйл болон суурьтай эхлэсэн цагаас нягт холбоотой байсаар ирсэн билээ. Ханбогд Кашимерын ажилчид болон менежерүүдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тул гэр хорооллын өрх толгойлсон ээжүүдийг дэмжих нь манай компаний гол цөм нийгмийн хариуцлагад багтдаг. Цаашилбал, манай компани Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран сайн үйлсийн аянд тогтмол оролцдог.












ГАР УРЛАЛ
Манай компани нь түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн үе шат бүрт хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг боловч сүлжмэл эдлэл тус бүрийг онцгой бөгөөд өвөрмөц болгодог зүйл нь бидний чин сэтгэл гэдэгт бид бат итгэдэг. Тиймээс манай үйлчлүүлэгчдийн худалдаж авдаг сүлжмэл эдлэл бүрийг 10 гаруй ажилтан нягт нямбай шалгаж, бүтээгдэхүүний хамгийн өндөр чанарыг хангадаг.