Ханбогд Кашимерийн ажилчдын 90-ээс илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг эмэгтэйчүүд давамгайлсан байгууллага юм. Манай компани өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмждэг бөгөөд тэдэнд тогтвортой ажлын байрыг олгохыг зорьдог. Үүнээс гадна бид компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа орон сууцтай болгоход нь туслаж ажиллаж байна.
Цаашилбал, өндөр настан болон эмзэг бүлгийн гэр бүлд тасралтгүй тусламж үзүүлэхийн тулд холбогдох захиргааны байгууллага, төрийн байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажилладаг.
Бид 2018 оны 10 -р сард Баянхонгор аймгийн Богд суманд 90 сая төгрөгийн төсөв гарган Солонгост үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдээр хүүхдүүдэд зориулсан аюулгүй тоглоомын талбай байгуулж өгсөн.
2019 оны 3 -р сарын 18 -нд Ханбогд Кашимер Дэлхийн Зөн Монгол ОУБ -тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 2020 онд манай компани Баянхонгор аймгийн Богд суманд байрлах 5 өрхөд гэр бэлэглэсэн.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТББ болох Дэлхийн Зөн Монгол байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа манай компани 18-40 насны 100 хүнд ноолуурыг угаах, самнах болон сүлжмэл эдлэл үйлдвэрлэх үйл явц зэргийг үнэ төлбөргүй заах сургалт явуулсан билээ. Бид эмзэг бүлгийн гэр бүлүүдэд цалинтай дадлага хийж, үйлдвэрүүддээ ажилд орох боломжийг санал болгодог. Дэлхийн Зөн Монгол ОУБ -тай хамтран жил бүр 3-4 удаа ажилтнууддаа зориулан “Гэр бүлийн баяр баясгалан”, “Хамтын хуримтлалын бүлэг” нэртэй хувийн боловсрол, хөгжлийн сургалтыг зохион байгуулдаг.
Мөн бид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум болон Баянхонгор аймгийн Богд суманд мал услах сав барьж, худаг ухаж, олон тооны модыг тариад байгаа билээ.