ЗАХИАЛГА ХИЙХ, ТӨЛБӨР

ЗАХИАЛГА ХИЙХ:
  1. www.khanbogd.mn  цахим худалдааны сайтаар 24 цагийн турш захиалга хийх боломжтой.
  2. Та вэбсайтад бүртгүүлж эсвэл зочин нөхцөлөөр захиалга хийх боломжтой. Бүртгэл үүсгэн захиалга хийсэн тохиолдолд та захиалгуудаа хянах, төрсөн өдрөө бүртгүүлэн хөнгөлөлт эдлэх, оноо цуглуулах, цуглуулсан оноогоо ашиглах зэрэг давуу талууд үүснэ.
ТӨЛБӨР ТӨЛӨХ:
  1. Хэрэглэгч захиалга хийхдээ банкны карт, SocialPay, StorePay, qpay нөхцөлийн аль нэгийг сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр захиалга автоматаар баталгаажна.
  2. Хэрэглэгч Дансаар шилжүүлэх нөхцөлийг сонгож захиалга хийсэн тохиолдолд тухайн захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, баталгаажуулна. Төлбөрийг 24 цагийн дотор зааврын дагуу шилжүүлээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл дахин шинээр захиалга хийх боломжтой.
  3. Зааврын дагуу 24 цагийн дотор төлбөрийг шилжүүлээгүйгээс шалтгаалж тухайн хэрэглэгчийг захиалга цуцлагдсан тохиолдолд Ханбогд Кашмер ХХК хариуцлага хүлээхгүй болно.
  4. Хэрэглэгч захиалга баталгаажсанаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй.
  5. Хэрэглэгчийн оруулсан цахим хаягаар захиалга хийгдсэн, захиалга баталгаажиж гүйцэтгэх шат руу шилжсэн болон амжилттай хийгдэж, хүргэлт рүү шилжсэн тухай имейл илгээгдэнэ.
  6. Захиалгын төлбөр 100% хийгдсэн, тэр тухай мэдээлэл төлбөрийн нөхцөлийг хариуцагч байгууллагаас манайд системд бүртгэгдсэн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдлээ гэж тооцно. Захиалга хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжигдээгүй, түүнээс шалтгаалж захиалга баталгаажихгүй саатсан тохиолдолд үүсэх аливаа асуудалд Ханбогд Кашмер ХХК хариуцлага хүлээхгүй.
  7. Мөн хэрэглэгч ажлын өдрүүдэд, ажлын цагаар 09-18.00 цагийн хооронд сошиал хуудасны чат, 000 утсаар болон [email protected] хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.