НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

1. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
    • Бид Хэрэглэгч зөвшөөрч өөрөө оруулсан эсхүл цааш дамжуулахыг зөвшөөрсөн дараах мэдээллийг хүлээн авах ба Хэрэглэгч өөрийн утасны дугаар, гэрийн хаягыг өөрчилж болно. Үүнд:
      • Хэрэглэгчийн овог нэр;
      • Хэрэглэгчийн регистрийн дугаар;
      • Хэрэглэгчийн утасны дугаар;
      • Хэрэглэгчийн гэрийн хаяг;
    • Хэрэглэгч дараах мэдээллийг Цахим модульд оруулна. Үүнд:
      • Хэрэглэгчийн мэйл хаяг;
      • Хэрэглэгчийн нууц үг.
    • Бид Үйлчилгээний нөхцөлийн дагуу Хэрэглэгчийн захиалгын түүх, Хэрэглэгчийн хүслийн жагсаалтанд нэмсэн бүтээгдэхүүнүүдийн түүхийг цуглуулж Цахим модульд хадгална.
    • Бид Хэрэглэгчийн хандалтын талаар хадгалсан браузерийн зарим мэдээллүүд /цаашид “Cookies” гэх/-ийг цуглуулна.
    • Хэрэглэгч Cookies авахгүйгээр манай үйлчилгээг ашиглах боломжтой бөгөөд ийнхүү ашиглах тохиолдолд браузерт шаардлагатай тохиргоог хийж болно.
2. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛД НЭВТРЭХ
    • Бид таны нэвтрэх эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн тухайн Хэрэглэгч л өөрийн нэвтрэх эрхийг ашиглан Хувийн мэдээлэлдээ хандах, Цахим модулийг ашиглах эрхтэй.
    • Хэрэглэгч өөрийн мэдээллийн нууцлал, нэвтрэх нэр, нууц үгээ аливаа Гуравдагч этгээдэд задруулалгүй өөрийн Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
    • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Хэрэглэгчийн мэдээллийг ашиглан Гуравдагч этгээд нэвтэрсэнтэй холбоотой учирсан гэм хор, хохирлыг Ханбогд Кашмер ХХК хариуцахгүй, Хэрэглэгч өөрөө хариуцна.
3. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ
    • Хэрэглэгч нь өөрийн бүртгүүлсэн Хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулж болно. Үүний тулд Цахим модульд өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч өөрчлөлт оруулна.
4. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ
    • Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
      • Хэрэглэгчийн мэйл хаяг руу шаардлагатай мэдээлэл илгээх;
      • Захиалгын хүргэлт хийх;
      • Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх;
      • Шинэ бараа, үйлчилгээг санал болгох;
      • Систем, модулийн судалгаа, сайжруулалт, хөгжүүлэлт, хяналт, туршилт, засварт холбогдуулан ашиглах;
      • Сурталчилгаа харуулах.
5. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
    • Бид Хувийн мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс бүртгэлийн бааз руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт, задруулалт, мэдээллийн устгалаас хамгаалах шаардлагатай арга хэмжээг авч, хамгаалалтаар хангаж ажиллахыг эрмэлздэг.
    • Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Бидний эрх олгосон зөвшөөрөлтэй ажилтан л тус бүртгэлийн бааз руу хандах эрхтэй болно.