ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Системд хэрхэн бүртгүүлэх вэ?

Та вэб хуудасны нүүр хэсэгт байрлах Бүртгүүлэх хэсэгт байгаа шаардагдах мэдээллийг бөглөснөөр бүртгэлтэй хэрэглэгч болно.

Захиалга яаж баталгаажих вэ?

Та цахим худалдааны дэлгүүрээс сонгосон бүтээгдэхүүнүүдээ сагсанд хийж, хүргэлтийн хаяг, мэдээллийг оруулан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.

Захиалгаа цуцлах боломжтой юу?

Баталгаажсан захиалгыг цуцлах боломжгүй. Та энд дарж Буцаалт, цуцлалтын журамтай танилцана уу.

Захиалгын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

  • Бүх банкны төлбөрийн карт, Socialpay, Storepay, Qpay ашиглан төлөх, Дансаар шилжүүлэх боломжтой.
  • Дансаар төлөх тохиолдолд Худалдан авах товчийг заавал дарж захиалгын дугаараа авч, гүйлгээний утган дээр Захиалгын дугаар заавал бичнэ үү.
  • Хаан банк: 5121012605 , Хүлээн авагч – Ханбогд Кашмер

Захиалсан бараа бүтээгдэхүүнээ хэзээ авах боломжтой вэ?

  • Таны захиалга баталгаажсанаас хойш ажлын 3 хоногийн дотор хүргэгдэнэ.
  • Шуурхай захиалга, баталгаажснаас хойш 24 цагийн дотор хүргэгдэнэ.
  • Давагдашгүй хүчин зүйлс, онцгой нөхцөл байдал, ачааллаас шалтгаалж захиалга бэлтгэх болон хүргэх хугацаа удааширч болно. Энэ тохиолдолд захиалга хийхээс урьдчилан мэдээлэл хэрэглэгчдэд заавал хүргэнэ.

Хүргэлттэй юу?

Тийм хүргэлттэй

Хүргэлт авахгүй байж болох уу?

Хүргэлтийн үйлчилгээ авахгүй байж болно

Захиалсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?

Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэхийг заавал шалгаж аваарай. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.

Харин дараах тохиолдолд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:

  • Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан
  • Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан үед. Хэдийгээр таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.

Захиалсан бараа бүтээгдэхүүнийг солих боломжтой юу?

Дараах тохиолдолд барааг солиулах боломжтой. Үүнд:

  • Таны захиалсан барааны загвар, хэмжээ эсвэл өнгө зөрсөн;
  • Захиалсан бараа гэмтэлтэй, зохих ёсоор бүрэн ажиллахгүй байсан

Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй байна.

Бараа бүтээгдэхүүнийг солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудаст үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.

Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих боломжгүй.

Урамшуулал, Бэлгийн карт болон Бонус оноо

  • Бүртгэлтэй хэрэглэгч бүртгэлээрээ нэвтэрч хийсэн худалдан авалт, үлдээсэн сэтгэгдэлдээ оноо цуглуулж, түүнийгээ дараагийн худалдан авалтаас хасуулах эсвэл дүйцэхүйц урамшууллын бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой. Та ЛОЯАЛТИхөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
  • Та вебсайт руу бүртгэлээрээ нэвтэрч ороод, сайтын баруун дээд буланд байх Хэрэглэгчийн булан руу орж ОНОО хэсгээс онооны түүхээ шалгах боломжтой.