1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.khanbogdcashmere.com цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж цахим худалдааны сайтаар бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно.
  2. Хэрэглэгчийн захиалга амжилттай болсноос хойш ажлын 3 хоногийн дотор захиалагчийн оруулсан хаягт хүргэнэ.
  3. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Ханбогд Кашмер” ХХК-ийн өмч болно. Компанийн лого, нэр болон бусад загварыг хуулбарлах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
2. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
  1. Хэрэглэгч цахим худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
  2. Хэрэглэгч цахим худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, найрлагын мэдээллийг авах, шаардах эрхтэй.
  4. Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
  5. Хэрэглэгч бүртгэл болон онлайн захиалгатай холбоотой оруулсан мэдээлэл (утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл) үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.
3. ХАНБОГД КАШМЕР ХХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
  1. www.khanbogdcashmere.com  цахим худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан боловсруулах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
  2. Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
  4. Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
  5. Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
  6. Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.