ХҮРГЭЛТ
- Онлайн захиалгын хүргэлтийн төлбөр Улаанбаатар хот дотор худалдан авалтын үнийн дүн 80,000₮-өөс доош бол 3,000₮, 80,000₮-өөс дээш бол 0₮ байна. Хэрэглэгч Шуурхай хүргэлт нөхцөлийг сонгосон тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран 10,000₮ байна.
- Хэрэглэгчийн захиалгыг амжилттай баталгаажсанаас хойш Улаанбаатар хот дотор ажлын 3 хоногт багтаан хүргэлт хийгдэнэ. Хэрэглэгч захиалга хийхдээ Шуурхай хүргэлт сонголтыг хийсэн бол захиалга баталгаажсанаас хойш 24 цагийн дотор хүргэнэ.
- Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшлогдож болно.
- Хүргэлтийн бүс нь дараах байдлаар хязгаарлагдана. Үүнд:
- СХД: Таван шарын автобусны эцсийн буудал
- ЧД: Чингэлтэй
- СБД: 7 буудал
- БЗД: Улиастайн уулзвар
- ХУД: Зайсан, Яармаг, Нисэх
- Хэрэглэгч хүргэлтийн бүсээс гадна, орон нутаг руу хүргүүлэх тохиолдолд орон нутгийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниар дамжуулах ба нэмэлт төлбөрийг хэрэглэгч хариуцна.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн явцад шилжих үед захиалга хийхэд бүртгүүлсэн утасны дугаар болон имейл хаягаар энэ тухай мэдээлэл очно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн явцад шилжихээс өмнө хаяг солих хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтийн явцад шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн компани руу шууд холбогдож хүсэлт гаргана. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд Ханбогд Кашмер ХХК хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв оруулах үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэн гарах асуудлыг өөрөө бүрэн хариуцна.
- Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу оруулах, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Ханбогд Кашмер ХХК хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд дахин хүргэлтэнд шилжүүлэх бол төлбөр 5,000₮ эсвэл үйлчлүүлэгч оффис дээр ирж авах боломжтой.
- Хэрэглэгч захиалгад алдаа гарсан, дутуу очсон, системд гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу холбогдож, Ханбогд Кашмер ХХК-ээс шалтгаасан асуудлыг бүрэн барагдуулна.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
БУЦААЛТ БОЛОН СОЛИХ
- Хэрэглэгч захиалсан барааг хүлээн авахдаа захиалсан хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэхийг шалгаж авна.
- Хэрэглэгч захиалсан барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.
- Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:
- Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан
- Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан; /Таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсч болно Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.
- Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг солих боломжтой. Үүнд:
- Захиалсан барааг хүлээн авах үед загвар, хэмжээ, өнгө зөрсөн; /Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй/
- Захиалсан бараа үйлдвэрлэлийн гэмтэлтэй байсан
- Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:
- Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 72 цагийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авахуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 5,000 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авахуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 5,000 төгрөгийг нэмж суутгах болно.
- Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
- Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.