Мэдээ

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр

ХАНБОГД КАШИМЕРИЙН ХАМТ ОЛОН ХҮҮХДИЙН БАЯРАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол Улс Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг 1952 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Ханбогд Кашимерийн хамт олон коронавирусын халдвараас шалтгаалан сүүлийн 2 жил тасалдаад байсан Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн арга хэмжээг энэ жил амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Ханбогд Кашимерийн ажилчин, албан хаагчид хүүхдүүдийн хамт өргөнөөр оролцсон ба хүүхэд багачууд ээж, аавынхаа ажлын газартай танилцах бас нэгэн боломж олдсон юм. Уг өдөрлөгийн хүрээнд “Ирээдүйн Ханбогд” сэдэвт гар зургийн уралдаан 3 насны ангилалд зохион байгуулагдсан ба 3-6 насны ангилалд Г. Өлзийхишиг, 7-10 насны ангилалд А. Сувд, 11-15 насны ангилалд Б. Бодьнасан нар тус тус тэргүүн байр эзэлсэн. Бүтээлээ ирүүлж амжилттай оролцсон сурагчдын шагналыг Ханбогд Кашимерийн Ерөнхий захирал Ч. Ганцэцэг өөрийн биеэр гардуулсан юм.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт баярын бэлэг гардуулж, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, урлагийн үзүүлбэр зохион байгуулсан ба зарим бяцхан авьяастнууд маань ээж аав, найз нартаа урлагийн авьяасаа ч толилуулж амжсан юм.

Монголын үрс маш олон болтугай.