2025 оны Шилдэг Экспортлогч Энтрепренёрээр тодорлоо

2025 оны Шилдэг Экспортлогч Энтрепренёрээр тодорлоо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг, онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренёр 2025”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаа 28 дэх жилдээ зохион байгуулагдаж тус хүндэтгэлийн ёслолд Ханбогд кашимер ХХК 2025 оны ЭКСПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЁР номинацид шилдгээр тодорлоо. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани, хамт олонд амжилт бүтээлийн их амжилтыг хүсэж, нийт харилцагч хамтран ажилладаг байгууллага хамт олон та бүхэндээ баярлалаа. 2019 онд Онцлох Арван Аж Ахуйн нэгж энтрепренёр, 2021 онд Оны Шилдэг Аж Ахуй нэгж энтрепренёр, 2022 онд Оны Шилдэг Экспортлогч энтрепренёр, 2023 онд Шилдгийн Шилдэг Аж Ахуйн нэгж Гран-При Алтан Меркури цомын эзэн, 2024 онд Шилдэг Аж Ахуйн Нэгж ба Экспортлогч энтрепренёр, 2025 онд Шилдэг Экспортлогч энтрепренёр тус тус хүртлээ.






