“Хавдаргүй Монгол Эмэгтэй“ нийгмийн зорилтод төсөл “Ханбогд Кашимер” ХХК хамтран ажиллаа

“Хавдаргүй Монгол Эмэгтэй“ нийгмийн зорилтод төсөл “Ханбогд Кашимер” ХХК хамтран ажиллаа “Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны” хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх, оношлох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор нийслэл, хөдөө орон нутгийн алслагдсан, бүс нутгийн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүрч очиж үйлчлэх "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" нийгмийн зорилтот төслийг дэмжин “Ханбогд Кашимер” ХХК хамт олон хамтран ажиллаа.      

Дэлгэрэнгүй

Монгол улсын анхны Хаан ширхэгт тохирлын гэрчилгээтэй, SFA “Алтан батламж”-тай Ханбогд Кашимер ХХК-ийн үйл ажиллагаатай МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.

Хувцас загварын ертөнцөд ноолууран бүтээгдэхүүний чанар, загвараараа хэрэглэгчдийн талархлыг хүртээд буй 25 жилийн түүхт Ханбогд Кашимер ХХК нь ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийн томоохон брэндүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн, экспортоор тэргүүлэгч компани юм.2019 оноос ноолууран хувцас үйлдвэрлэл, загварын салбарт хүч түрэн орж Итали, Герман, Швейцар, АНУ, Канад, Япон, Солонгос зэрэг дэлхийн 20 гаруй орнуудад бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байна.Ханбогд Кашимер ХХК нь Англи улсын Лондон хотноо төвтэй олон улсын Sustainable Fibre Alliance (SFA) байгууллагаас Монгол улсдаа анхны “АЛТАН БАТЛАМЖ”-тай үйлдвэрлэгч, “Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-шошгожуулалтын Төсөл”-ийн хүрээнд MNS 6926:2021, IAF /international Accreditation Forum/-аар баталгаажсан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг тус тус гардан авч тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ханбогд Кашимер ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж дэлхийд Монгол ноолуурын үнэ цэнийг өсгөж, дотоодын валютын урсгалыг нэмэгдүүлэн улс орны эдийн засагт үнэтэй хувь...

Дэлгэрэнгүй

Үндэсний үйлдвэрлэгч “ХАНБОГД КАШИМЕР” ХХК “Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэгч” Гэрчилгээ гардан авлаа

Үндэсний үйлдвэрлэгч “Xанбогд Кашимер” XXК нь бэлчээрийн нөxөн сэргээлт, тэнцвэртэй байдлыг xангах, ноолуурын худалдааг малчдаас хэрэглэгчид хүртэл ил тод, ёс зүйтэй явуулаx хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ. Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн нэг “Ханбогд Кашимер” ХХК-д 2023-03-27-нд Гэрчилгээг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй

Ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн 2022 үзэсгэлэн

2022 оны Хөнгөн Аж Үйлдвэрийн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаанд Ханбогд Кашмери өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулан амжилттай оролож байна. Тус үзэсгэлэн Мишээл экспо төвд 2022 оны 10 сарын 20-24-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд эрхэм үйлчлүүлэгчид та бүхнийг өргөнөөр оролцож манай булангаар зочлохыг урьж байна.

Дэлгэрэнгүй

Emerging Talents Milan 2022 шоунд оролцож байна

Милан хотыг дэлхийн загварын ертөнцийн 4 том нийслэлийн нэг гэдгээр хүн бүр мэднэ. Миланы загварын ертөнцийн төв болсон түүх дундад зуунаас эхлэлтэй бөгөөд одоогоор тус хотод 12,000 загварын компани, 800 шоу рүүм болон Armani, Prada, Valentino, Versace зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн 6,000 гаруй дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна.Ханбогд Кашимерийн хувьд Emerging Talents Milan 2022 шоунд Regina хавар-зуны цуглуулгаа танилцуулахаар оролцож байгаа. Regina цуврал нь Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхээр зорисон юм. Тус цуглуулга дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан ба ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй одоогийн хэрэглэгчдийн зан төлөв дээр тогтож судалсаны үндсэн дээр Монголын өв соёлыг феминизм болон контемпорари урсгалын чиг хандлагатай хоршуулан дээд зэргийн цэвэр Монгол ноолуур...

Дэлгэрэнгүй

“Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-Шошгожуулалтын Төсөл”-өөс батламж

“Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-Шошгожуулалтын Төсөл”-өөс батламж гардан авлаа. Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Ханбогд Кашимер ХХК үйлдвэрлэл, үйлчилгээндээ тогтвортой үйлдвэрлэл, ногоон хөгжлийн үндсэн зарчим, стандартуудыг мөрдөн ажилдаг билээ. Энэ удаад Европын Холбооны санхүүжилттэйгээр Монголын Ноос, Ноолуурын Холбоотой хамтран хэрэгжүүлсэн “Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-шошгожуулалтын Төсөл”-ийн хүрээнд Ханбогд Кашимер ХХК нь MNS 6926:2021 Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл үндэсний стандартыг амжилттай нэвтрүүлж, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж нийгмийн хариуцлагаа хариуцлагатай биелүүлснийг нь өндрөөр үнэлэн БАТЛАМЖ гардуулсан юм. Хэрэгчлэгч таны манайхаас худалдан авсан бүтээгдэхүүн бүр тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хангаж таны гарт хүрдэг билээ. Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн танд баярлалаа.

Дэлгэрэнгүй

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр

ХАНБОГД КАШИМЕРИЙН ХАМТ ОЛОН ХҮҮХДИЙН БАЯРАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ Монгол Улс Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг 1952 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Ханбогд Кашимерийн хамт олон коронавирусын халдвараас шалтгаалан сүүлийн 2 жил тасалдаад байсан Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн арга хэмжээг энэ жил амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ханбогд Кашимерийн ажилчин, албан хаагчид хүүхдүүдийн хамт өргөнөөр оролцсон ба хүүхэд багачууд ээж, аавынхаа ажлын газартай танилцах бас нэгэн боломж олдсон юм. Уг өдөрлөгийн хүрээнд “Ирээдүйн Ханбогд” сэдэвт гар зургийн уралдаан 3 насны ангилалд зохион байгуулагдсан ба 3-6 насны ангилалд Г. Өлзийхишиг, 7-10 насны ангилалд А. Сувд, 11-15 насны ангилалд Б. Бодьнасан нар тус тус тэргүүн байр эзэлсэн. Бүтээлээ ирүүлж амжилттай оролцсон сурагчдын шагналыг Ханбогд Кашимерийн Ерөнхий захирал Ч. Ганцэцэг өөрийн биеэр гардуулсан юм. Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт баярын бэлэг гардуулж, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, урлагийн...

Дэлгэрэнгүй

Албан ёсны нээлт

Хүндэт Баянхонгорчууддаа зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам ойртуулахын тулд үндэсний шилдэг үйлдвэрлэгч Ханбогд Кашимер ХХК-ийн шинэ салбар дэлгүүр Баянхонгор аймгийн Баянхонгор хотод үүд хаалгаа нээлээ. Шинэлэг дүр төрх, тав тух, өргөн сонголтын хамтаар та бүхэндээ хамгийн сүүлийн үеийн шинэ коллекци, шилдэг загвар, пиджак, пальто, малгай ороолт, шааль, классик загварын бүтээгдэхүүнээс бүрдсэн #Ханбогд_брэндийн үндсэн салбар та бүхэнд дээд зэрэглэлийн үйлчилгээг санал болгож байна. Тав тухтай орчин, найрсаг хамт олон та бүхэнд үйлчилж байна. Хаяг: Баягхонгор | GS Center GS Tower, 78-р байр. Баянхонгор хот, Баянхонгор аймаг

Дэлгэрэнгүй

Тэр бум үндэсний хөдөлгөөн

ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнд Ханбогд Кашимер ХХК нэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Ханбогд кашимер ХХК нэгдлээ. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгал өөрчлөлтийн нөлөөллийг буруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой бөгөөд Ханбогд кашимер ХХК 2030 хүртэлх хугацаанд 300,000 ширхэг модыг тарьж ургуулж цаашид арчлах хамгаалахаа төр засаг, ард түмнийхээ өмнө нотлон баталгаажууллаа. Ёслолд: Монгол Улсын Ерөнхийлөгч: У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга: Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд: Б.Бат-Эрдэнэ, Ханбогд Кашимер ХХК Ерөнхий захирал: Ч.Ганцэцэг болон албаны бусад хүн оролцов.

Дэлгэрэнгүй

Казах түмэндээ наурызын баярын мэнд

S u s t a i n a b l e  M o n g o l i a n  C a s h m e r eӨргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа Казах түмэндээ Нарны баяр-Хаврын баяр Наурызын баярын мэндийг “Ханбогд Кашимер”-ийн зүгээс өргөн дэвшүүлж, хүндэтгэн мэндчилье.  Үндэстэй бүхэн урган дэлгэрч үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, Казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баяраараа үгийн сайхныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан хотлоороо хосгүй жаргалтай, юу хүссэн есөн цагаан хүсэл нь сэтгэчлэн биелж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Наурыз Мейрамы Хутты Болсын.

Дэлгэрэнгүй