Ханбогд кашимер ХХК тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрээрээ Эрчим хүчний зохицуулах хорооноос “Топ-10 Аж ахуй нэгж”-ээр шалгарлаа.

Ханбогд кашимер ХХК нь тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, Эрчим хүчний зохицуулах хорооноос Топ-10 Аж Ахуй нэгжийн нэгээр нэрлэн шагнал гардууллаа.
Mанай улсын хэмжээнд үүрэг хүлээсэн 300 гаруй хэрэглэгч ААН байгууллага байдаг бөгөөд жил бүр хийсэн ажлынхаа тайланг Эрчим хүчний зохицуулах хороо -нд танилцуулдаг. 2024 онд Ханбогд Кашимер ХХК нь эрчим хүчний алдагдлыг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох, сэргээгдэх эрчим хүч ашиглан нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 25-35% -г Нарны цахилгаан үүсгэврээр ханган ажиллаж УБЦТ сүлжээнд нийлүүлэлтийг хийж байна.






