Ханбогд Кашимер ХХК нь Английн Лондон хотод төвтэй олон улсын Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлээс (SFA) “АЛТАН БАТЛАМЖЛАЛ” гардан авсан билээ. Харин энэ удаад Ханбогд Кашимер ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэртээ /хүрээлэн буй орчинд ээлтэй/ сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийг анх удаа амжилттай суурилууллаа.
Ингэснээр бид Монголд анх удаа тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, түүнчлэн бусад аж ахуйн нэгжүүдийг хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад уриалан дуудах цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах нэг алхам боллоо гэж үзэж байна.