Мэдээ

Тэр бум үндэсний хөдөлгөөн

ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнд Ханбогд Кашимер ХХК нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Ханбогд кашимер ХХК нэгдлээ. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгал өөрчлөлтийн нөлөөллийг буруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой бөгөөд Ханбогд кашимер ХХК 2030 хүртэлх хугацаанд 300,000 ширхэг модыг тарьж ургуулж цаашид арчлах хамгаалахаа төр засаг, ард түмнийхээ өмнө нотлон баталгаажууллаа.

Ёслолд:
Монгол Улсын Ерөнхийлөгч: У.Хүрэлсүх,
Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга: Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд: Б.Бат-Эрдэнэ,
Ханбогд Кашимер ХХК Ерөнхий захирал: Ч.Ганцэцэг болон албаны бусад хүн оролцов.