Сэргээгдэх эрчим хүчний төсөл танилцуулах нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлд хэрэгжүүлж буй Ханбогд кашимер ХХК болон Монхорус Солар ХХК хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний жишиг төслийг танилцуулах нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Төслийн хүрээнд манай үйлдвэрт нарны эрчим хүчний системийг үе шаттайгаар нэвтрүүлж, 2025 онд HUAWEI компанийн өндөр хүчин чадал бүхий батарей хураагуурын системийг суурилуулснаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ шинэ түвшинд хүргээд байна.
Арга хэмжээнд HUAWEI компанийн төлөөлөгчид, Монхорус Группийн удирдлагууд оролцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Ханбогд кашимер ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өнөөдөр энэхүү төсөл нь ноолуурын салбар дахь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бодитоор нэвтрүүлсэн жишиг шийдэл төдийгүй үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийн үлгэр жишээ төсөл болон үнэлэгдэж байна.
Ханбогд Кашимер ХХК нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилтын хүрээнд ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтаа тууштай үргэлжлүүлж байна.






