Ханбогд брэндийн Ногоон үйлдвэрлэлээс бүтсэн Монгол ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн дэргэдэх нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

Ханбогд брэндийн Ногоон үйлдвэрлэлээс бүтсэн Монгол ноолууран бүтээгдэхүүний Үйлдвэрийн дэргэдэх Нэрийн дэлгүүр нээгдлээ.
Байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажилладаг Ханбогд кашимер ХХК-ийн үйлдвэрийн дэргэдэх цогцолбор Шинэ нэрийн дэлгүүр болон Route 66 coffee shop шинээр үүд хаалгаа нээлээ.
Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ямааны нарийн ширхэгт ноолуурыг орчин үеийн технологи, хариуцлагатай үйлдвэрлэл, байгальд ээлтэй шийдэлтэй хослуулан үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх нь бидний зорилго юм. Бүтээгдэхүүн бүрийн цаана байгалийн үнэт баялаг, малчдын хөдөлмөр, Монгол ноолуурын уламжлал, орчин үеийн технологи болон ногоон үйлдвэрлэлийн хариуцлагатай шийдэл шингэсэн байдаг бөгөөд үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг эрхэмсэн тохилог VIP уулзалтын өрөө, Үйлдвэртэй танилцах аялал, Ноолууран бүтээгдэхүүний өргөн сонголт, coffee shop зэрэг үйлчилгээг хослуулан цогц таатай орчин бүрдүүлээд байна.
Байгалиас эхтэй түүхий эд.
Ногоон үйлдвэрлэлээр бүтсэн үнэ цэнэ.
Монгол ур ухаан, өв уламжлал.
Ая тухтай орчин нэг дор.






