Мэдээ

Ханбогд кашимер ХХК-ийн Анхан Шатны Боловсруулах үйлдвэрийн дарга З. Ууганбаяр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ

Ханбогд кашимер ХХК-ийн Анхан Шатны Боловсруулах үйлдвэрийн дарга Загдрагчаагийн Ууганбаяр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улсын 820 жил, ардын хувьсгалын 105 жилийн ой, үндэсний их баяр наадмын ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардуулав.

Ханбогд кашимер ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, 2023 онд Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж байсан бөгөөд компанийн хамт олон салбарын манлайлагчдыг төрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн бүтээлч, хөдөлмөрч хамт олны хичээл зүтгэл, үнэт зүйлсийн тод илэрхийлэл юм.

Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эх орныхоо хөгжил дэвшил, үндэсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд оруулах үнэт хувь нэмэр нь улам бүр арвижихыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *