“Ханбогд Кашимер” ХХК UNCCD COP17-ын үеэр загварын шоу толилууллаа

Монгол ноолуур – үндэсний үнэт өв
COP17 олон улсын чуулга уулзалтын хүрээнд үндэсний үйлдвэрлэгч Ханбогд кашимер ХХК Монголын үнэт баялаг болсон ноолуурын онцлог, чанар, үнэ цэнийг олон улсын түвшинд таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээлүүдээрээ загварын шоу үзүүлэн олон улсын зочид, төлөөлөгчдөд хүргэлээ.
Монгол орны эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуйн өв уламжлал, малчдын хөдөлмөрөөс эхтэй Монгол ноолуур нь байгалийн гаралтай түүхий эдээс өндөр ур чадвар, орчин үеийн технологи, үндэсний үйлдвэрлэлийн үнэт зүйл шингэсэн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болдог билээ.
Энэхүү загварын үзүүлбэрээр дамжуулан Ханбогд кашимер ХХК нь Монгол ноолуурын байгалийн онцгой чанар, тансаг мэдрэмж, ур хийц, орчин үеийн загвар дизайныг олон улсын зочид, төлөөлөгчдөд хүргэж, Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийн зах зээл дээр таниулан сурталчлахыг зорьж байна.






