Монгол Ноолуур Канад Улсын Зах Зээлд

Хойд Америкийн Канад улсад зохион байгуулагдаж буй ATS Montréal 2026 олон улсын үзэсгэлэнд Ханбогд кашимер ХХК Монгол ноолуурын үнэ цэнэ, чанар, тогтвортой үйлдвэрлэлийн шийдлээ танилцуулан оролцож байна.
Канад улсын худалдан авагчид, брэндүүд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, найдвартай, баталгаажсан, тогтвортой үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, ATS нь дэлхийн үйлдвэрлэлийн гол бүс нутгуудын үйлдвэрлэгчид, брэндүүд, худалдан авагчдыг нэг дор холбож, зуучлагчгүй, шууд бизнесийн харилцаа тогтоох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог.
Ханбогд кашимер ХХК нь Монгол орны эрс тэс уур амьсгалд өссөн ямааны нарийн ширхэгт ноолуурыг орчин үеийн технологи, ногоон үйлдвэрлэл, хариуцлагатай түүхий эд бэлтгэл, тогтвортой хөгжлийн зарчимтай уялдуулан боловсруулж, Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсын зах зээлд таниулах зорилготой уг арга хэмжээнд оролцож байна.
Бид ATS Montréal 2026 үзэсгэлэнгээр дамжуулан:
• Канад болон Хойд Америкийн зах зээлд шинэ түншлэл бий болгох
• Олон улсын брэнд, худалдан авагчидтай шууд харилцаа тогтоох
• Монголын өндөр чанарын ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүнийг сурталчлах
• Ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн бодлогоо танилцуулах
• Монгол ноолуурын экспортын шинэ боломжийг өргөжүүлэхийг зорьж байна.
KHANBOGD CASHMERE — From Mongolia to the World.






