Мэдээ

БНХАУ-ын Ханжоу Хотноо Зохион Байгуулагдаж Буй The 5th Global Digital Trade Expo-д Ханбогд Кашимер ХХК оролцлоо

  • МОНГОЛ НООЛУУР
  • НОГООН ҮЙЛДВЭРЛЭЛ
  • ДЭЛХИЙН ДИЖИТАЛ ХУДАЛДАА

БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдаж буй The 5th Global Digital Trade Expo (GDTE 2026) нь дижитал худалдаа, хиймэл оюун ухаан, технологийн инновац, хил дамнасан цахим худалдаа болон олон улсын бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нэг дор төвлөрүүлсэн дэлхийн хэмжээний арга хэмжээ болж байна.

“Meet the AI Future at GDTE” уриан дор зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь 2,000 гаруй байгууллага, компаниудыг нэгтгэн, хиймэл оюун ухаан, дижитал худалдаа, ногоон үйлдвэрлэл Silk Road e-commerce, ухаалаг тээвэр, орон зайн ухаалаг шийдэл зэрэг ирээдүйн хөгжлийг тодорхойлох олон чиглэлийг хамардаг бөгөөд шинэ технологи танилцуулах төдийгүй улс орнууд, үйлдвэрлэгчид, худалдан авагчид болон хөрөнгө оруулагчдыг холбож, дижитал худалдаа, ногоон худалдаа, тогтвортой үйлдвэрлэл болон хил дамнасан бизнесийн шинэ боломжуудыг бий болгох олон улсын платформ болж байна.

Ханбогд кашимер ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ногоон хөгжил, нөөцийн хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэлийн үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зарчим-ыг чухалчилж, Монгол ноолуурын өрсөлдөх чадварыг олон улсын зах зээлд улам нэмэгдүүлэхийг зорьж тус платформд оролцож байна.

The 5th Global Digital Trade Expo 2026 олон улсын томоохон арга хэмжээ нь Монголын өндөр чанарын ноолуур, үндэсний үйлдвэрлэлийн чадавх, ногоон хөгжлийн бодлого болон тогтвортой үйлдвэрлэлийн туршлагыг дэлхийн зах зээлд таниулах, шинэ харилцагч, түншлэл, экспортын сувгийг хөгжүүлэх чухал боломж юм.

Бид Монголын ноолуурыг зөвхөн түүхий эд бус,

байгаль – малчин – үйлдвэрлэл – инновац – технологи – дэлхийн хэрэглэгчийг холбосон тогтвортой болгон хөгжүүлэхийг зорьж байна.

MONGOLIAN CASHMERE • GREEN PRODUCTION • DIGITAL FUTURE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *