Мэдээ

“Ханбогд Кашимер” ХХК “Première Vision Paris” үзэсгэлэнд оролцлоо

Францын Парис хотноо зохион байгуулагдаж байгаа “Première Vision” үзэсгэлэнд Монголын Хаан Ширхэгт бүтээгдэхүүний чанарын, Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцооны стандартыг эзэмшигч Ханбогд кашимер ХХК оролцож байна.

Тус үзэсгэлэнд 50 гаруй орны 1,400 орчим оролцогчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж 120 гаруй орны текстилийн салбарын мэргэжилтнүүд, сонирхогчид нэг доор цугларч санал бодлоо солилцон, туршлага хуваалцаж, эко, тогтвортой, инновацлаг, дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэн томоохон арга хэмжээ болж байна.

Ханбогд кашимер ХХК “Première Vision” олон улсын үзэсгэлэнд тогтмол оролцож, Монгол ноолуурын давтагдашгүй чанар, гарал үүсэл, уламжлал болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Европын холбооны орнуудын хэрэглэгч, түнш байгууллагуудад таниулан сурталчлах чиглэлээр тууштай ажиллаж байна.

Цаашид бид “Première Vision” зэрэг олон улсын нэр хүндтэй платформуудаар дамжуулан Монгол ноолуурын чанар, үнэ цэнэ, тогтвортой үйлдвэрлэлийн онцлогийг дэлхийн зах зээлд улам өргөн хүрээнд сурталчилж, Европын холбооны орнууд дахь зах зээлээ тэлэх, шинэ харилцагч, түншүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлэх, экспортын сувгийг тогтмолжуулах чиглэлээр олон талт ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *