(ХХААХҮЯ) үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж МУХБ, Ханбогд кашимер ХХК Ерөнхий захирал Ч.Ганцэцэг оролцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж МУХБ, Ханбогд кашимер ХХК Ерөнхий захирал Ч.Ганцэцэг оролцлоо.
Баярын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн залуу нас, эрдэм оюунаа зориулсан ахмад зүтгэлтнүүд, өнөөдөр энэ салбарыг түүчээлэн авч явж буй ажилтан, албан хаагчид, малчин, тариаланч, баялаг бүтээгчдэд түүхт ойн баярын мэнд дэвшүүлээд, олон мянган жил мал аж ахуйд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс цаашдаа малын гаралтай түүхий эдээ боловсруулдаг үйлдвэрлэгч, экспортлогч орон болох ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.






