Мэдээ

Ноос, ноолуурын салбарын спортын бага наадам амжилттай зохион байгуулагдаж Ханбогд Кашимер ХХК тэргүүлж аварга багийн цом өргөлөө

Ноос, ноолуурын салбарын спортын бага наадам амжилттай зохион байгуулагдаж Ханбогд Кашимер ХХК тэргүүлж аварга багийн цом өргөлөө.

Монголын ноос ноолуурын холбооноос ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн дунд жил бүр уламжлал болгон салбарын залуучууд, ажиллагсдын урам зоригийг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэх, нэгэн өдрийг нөхөрсөг уур амьсгал бий болгодог Спортын бага наадмыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү спортын бага наадамд 12 компанийн нийт 500–аад тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, компьютер тоглоом зэрэг спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *