БИ МОНГОЛ ХҮН

БИ МОНГОЛ ХҮН
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Би Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд таван тивээс ирсэн Монгол хүүхдүүд Ханбогд кашимер ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэд малчны гараас эхэлсэн ноолуур хэрхэн орчин үеийн үйлдвэрлэлийн шат дамжлагыг дамжуулан, дэлхийн зах зээлд хүрэх эцсийн бүтээгдэхүүн болдгийг нүдээр үзэж, Монголын ноолуурын үнэ цэн, өв соёл, уламжлалт аж ахуйн талаар бодит ойлголт авлаа.
Монголын үнэт өвийг дараагийн үедээ өвлүүлэн таниулах энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болсондоо бид баяртай байна.






