Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдаж байгаа “Бизнес форум”-д Ханбогд Кашимер ХХК оролцов

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдаж байгаа “Бизнес форум”-д Ханбогд Кашимер ХХК Ерөнхий захирал Ч.Ганцэцэг оролцож байна.
Ханбогд Кашимер ХХК Турк улсын Анкара, Истанбул хотуудад МУЕТГазар, МҮХАҮ-ийн танхимын зохион байгуулж байгаа Монголын аж ахуй нэгжүүд, бизнесийн төлөөллийн гадаад харилцаа, түншлэл, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, гадаад хөрөнгө оруулалтыг татах зорилго бүхий “Монгол – Туркийн бизнес форум”-д оролцож байна.






