Ханбогд брэнд Итали улсын Милан хотын загварын долоо хоногт оролцлоо

Итали улсын Миланы загварын долоо хоног нь дэлхийн шилдэг таван шоуны нэг бөгөөд жилд хоёр удаа зохион байгуулагддаг том арга хэмжээ юм. Энэ удаагийн Fashion Hub төсөлд дэлхийн хувцас загварын өнгө, чиг хандлагыг бий болгох, дизайнеруудын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хувцас загварын зөвлөх, дизайнеруудтай танилцах зэрэг олон боломжийг олгосноороо онцлог болов.
Миланы загварын долоо хоногт Монголын ноос ноолуурын холбоо (МННХ) ерөнхий зохион байгуулалтыг хийж Монгол Улсаа төлөөлөн ноолуурын салбарын төлөөллүүд оролцож намар/өвлийн коллекци бүтээгдэхүүнээ танилцуулав. Уг арга хэмжээнд Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Гадаад харилцааны яамны ITDM төсөл, ХХААХҮЯам хамтран ажиллаа.
Монгол Улсын “GoMongolia” павильоны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Нарантунгалаг, Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жиованна Пиккаретта, МННХ удирдлага, Ханбогд кашимер ХХК ерөнхий захирал Ч.Ганцэцэг Ноос, ноолуурын салбарын төлөөллүүд оролцсоноос гадна Италийн загварын сэтгүүл Vogue, бусад холбогдох хэвлэлийн байгууллагууд, инфлүнсер, дизайнер, худалдан авагчид, Миланы бүтик дэлгүүрүүдийн эздүүд уригдан монгол ноолуурын онцлог, давуу тал, ондоошил, ялгарлыг бий болгосон дизайнеруудын бүтээлүүдтэй танилцлаа.






