Мэдээ

ХАНБОГД КАШИМЕР ХХК – ТОП 100 аж ахуйн нэгжээр 9 дэх жилдээ тодорлоо

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг “ТОП-100” Аж Ахуйн нэгжийн нэгээр Ханбогд кашимер ХХК шалгарлаа.

2025 онд Ханбогд кашимер ХХК нь:

Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийн зах зээлд нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

Малчид, хоршоодтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж, түүхий эдийн чанар, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэв.

Байгальд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн бодлогоо хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэв.

Орчин үеийн дэвшилтэд технологи, инновацыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 6,480 м² талбай бүхий 8 давхар шинэ сүлжих WHOLEGARMENT® SWG-XR оёдолгүй (Seamless) үйлдвэрийг ашиглалтад оруулан бүтээмж, чанарын шинэ түвшнийг бий болголоо.

Монгол ноолуурын тансаг хэрэглээг түгээн дэлгэрүүлэх самнасан ноолуур, шинэ коллекци, бүтээгдэхүүнүүдээ дотоод болон олон улсын зах зээлд амжилттай танилцуулж байна.

Монголын ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулах эрхэм зорилгын төлөө бид цаашид чанар, тогтвортой хөгжил, инновацид суурилсан үйлдвэрлэлийг тууштай хөгжүүлсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *