Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-д Ханбогд кашимер ХХК оролцлоо

Цөлжилттэй тэмцэх COP17 Mongolia олон улсын конвенцын нээлтийн үеэр Ханбогд кашимер ХХК-ийн BLUE ZONE дахь павильонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хүрэлцэн ирж, тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, бэлчээрийн хамгаалал болон малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилга, төслүүдтэй танилцан санал солилцлоо.
28 жилийн турш Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулж ирсэн Ханбогд Кашмер ХХК нь тогтвортой хөгжил, хариуцлагатай үйлдвэрлэлийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллаж байна.






